fitness
  • 1364 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-02-03

УБТЗ-ын зүгээс ачаа тээврийн үйлчилгээг хурдан шуурхай, хүнд ойртуулах үүднээс Тээвэр зохион байгуулалтын албаны чиглэл хариуцсан инженерүүдийг нэг цэгээс ажиллуулж эхэллээ.

2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Даваа, Мягмар, Лхагва гарагуудад 9:00-12:00, 13:00-16:00 цагт УБТЗ-ын Удирдах газрын баруун хаалгаар нэвтэрч 147 тоот өрөөнөөс тээврийн доорх үйлчилгээнүүдийг авах боломжтой юм.

Ачаа тээвэртэй холбоотой иргэн, үйлчлүүлэгч байгууллагатай байгуулах гэрээ:

  1. Транзит ачаа тээвэрлэх, төлбөр тооцоо барагдуулах гэрээ 
  2. Тээвэрлэгчид үл харьяалагдах ачааны вагоныг тээвэрт оролцуулах гэрээ
  3. Салбар замд вагон тавьж өгч, татан авах гэрээ
  4. Ачаа тээврийн үйлчилгээний цахим систем программ ашиглах гэрээ

Ачаа тээврийн өдөр тутмын ажилтай холбоотой үйлчилгээ:

  1. Ачаа вагоны хаяг солилт, ачилт буулгалтын үйл ажиллагааны мэдээлэл
  2. Ачаа тээврийн программ хангамж ашиглалт, зөвлөгөө

 

Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Бусад мэдээ

Монгол Улсад хорт хавдрын өвчлөлийн улмаас 26,347 хүн хяналтад байна

Монгол Улсад хорт хавдрын өвчлөлийн улмаас 26,347 хүн хяналтад байна

Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн мэдээллээр улсын хэмжээнд 2022 онд хорт хавдрын 6,885 тохиол

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаагчны хар нуурын мөс цөмөрч, машин живжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаагчны хар нуурын мөс цөмөрч, машин живжээ

Энэ онд гол, нуурын мөсөнд цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн