fitness
  • 327 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-28

Хуулийн нэмэлт өөрчлөлтөд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар тусгасныг УИХ дахь МАН-ын бүлэг мэдээллээ.

Мөн УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэсний дагуу 2023 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс өмнө батлах шаардлагатай болсон байна. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд лхагва гарагт Засгийн газрын саналыг авч ойрын хугацаанд УИХ-д өргөн мэдүүлэхээр байна.

Монгол Улсын хувьд 2012 онд холимог тогтолцоогоор сонгууль явуулж байсан бол 2022 оны байдлаар холимог тогтолцоог дэлхийн 32 улсад хэрэглэж байна.

Олон улсын туршлагаас үзэхэд, хэрэв холимог тогтолцоогоор улс төрийн гол хүчнүүдийн оролцоог хангахад чиглэж байвал хуваарилах суудлын тооны харьцаа 2:1-ээс хэтэрдэггүйг "IDEA" олон улсын байгууллагаас гаргасан тайлангаас харж болох юм. Мөн сонгуулийн тухай хуулиас гадна улс төрийн намуудын тухай хуулийг хэлэлцэх шаардлагатайг намын бүлгүүдээс тодотгож байна.

Монгол Улсын улс төрийн системд бодлогын нам төлөвшиж чадахгүй байгаа асуудал хөндөгддөг. Үүнд "Намууд нийгмийн асуудлыг тодорхойлж, шийдэл дэвшүүлсэн үндэсний хэмжээний бодлого, хөтөлбөр боловсруулах, түүгээрээ өрсөлдөж чадахгүй байгаатай холбоотой" гэж Нээлттэй нийгэм форум үзэж байсан юм.

Харин УИХ дахь Ардчилсан нам бүлгийн мэдэгдэлдээ өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны үнэлгээ 40 орчим хувьтай гарсанд шүүмжлэлтэй байгаагаа илэрхийллээ.

Бусад мэдээ

Болц гүйцээгүй самар түүхийг хориглоно

Болц гүйцээгүй самар түүхийг хориглоно

Иргэд хушны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэдэг. Энэ нь хортон

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг томилов

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар Болдын Уянгыг томилов

Засгийн газрын өнөөдрийн /2024.01.03/ хуралдаанаар дараах томилгоог хийжээ. Үүнд: Уул уурхай, хүнд ү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.