fitness
  • 368 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-03-29

Далд хүн" ТББ-аас хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг гэмт хэргийг таслан зогсоох "Одоо болно" жагсаал зохион байгуулах тухай мэдээлж байна.

"Далд хүн" хүний эрхийн ТББ-ын тэргүүн Б.Ууганбаяр:
Өнөөдрийн нийгэмд болж буй хамгийн том асуудал бол хүүхдийн эрхийг зөрчиж буй үзэгдэл юм. Хүүхдийн хүчирхийлэл 2021-2022 онд 79,3 хувиар өссөн нь энэ хэрээс хэтэрч, хүний мөс чанар үгүй болж буйг илтгэж байна. 2021 онд хийсэн судалгаагаар 8-11 насны хүүхдүүд амиа хорлосон, бэлгийн хүчирхийлэлд автсан гэмт хэрэг 30 хувиар өссөн байна.

skip-share

Монгол орны баялаг бол уул уурхай биш бидний үр хүүхдүүд юм.

Гэр бүл хүүхэд залуучуудын газар нь ажлаа хийж чадахгүй байна. Дарга нь тодорхой бус, үйл ажиллагаа нь тодорхойгүй, албан хаагчид нь мэргэжлийн бус, өнөө маргаашдаа өөрсдийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, гэр бүл, хүүхэд залуусын төлөө хийж буй ажил нь тодорхойгүй, жилд зарцуулдаг гэх 8,3 тэрбум төгрөг нь юунд зарцуулдаг нь тодорхойгүй, гэр бүл хүүхдийн эсрэг гэмт хэрэг даамжирсаар байна. Тиймээс Нийслэлийн хэмжээнд томоохон жагсаал цуглааныг 31-нд "Одоо болно" уриатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Монгол орны баялаг бол уул уурхай биш бидний үр хүүхдүүд юм.

Бусад мэдээ

19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулна

19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодоос хангахад 1.7 их наяд төгрөг зарцуулна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арг

Налайх дүүргийн нэг ангийн 19 хүүхэд хордож, эмнэлэгт хэвтжээ

Налайх дүүргийн нэг ангийн 19 хүүхэд хордож, эмнэлэгт хэвтжээ

Өнгөрсөн шөнө Налайх дүүрэгт 15-16 насны 19 хөвгүүн хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ.

Ариунзул С.
Ариунзул С.