fitness
  • 295 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-05-31

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн Түлэнхийн нөхөн сэргээх хүүхдийн тасгийн нэг өрөөг “Монос хүнс” ХХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иж бүрэн засварлаж,  тоглоомын өрөө болгон тохижуулснаа хүлээлгэж өглөө.



Хүүхдийн тоглоомын өрөөг тохижуулснаар тус төвд хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачууд түлэнхийн нөхөн сэргээх эмчилгээний өмнө болон дараа аав ээж, асран хамгаалагч нартайгаа хамтдаа цагийг өнгөрүүлэх, тоглож наадах,  улмаар өвчний зовиур шаналал багасах зэргээр эдгэрэлтэд нь сайнаар нөлөөлөх таатай боломжийг бүрдүүлсэн тохитой орчинтой болж буй юм.



Түлэнхийн төвд жилд 1800-2000 орчим үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлдэг бөгөөд тэдгээрийн 75-80 хувь нь хүүхдүүд байдаг. Мөн цаашид нохойд хазуулах болон бусад гэмтлийн үеийн сэдэрсэн шархыг эмчлэх, энэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа тул дээрх тоо нэмэгдэх магадлалтай аж.
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Монос хүнс” ХХК санаачлан нийт 18 сая төгрөгийн санхүүжилтээр энэхүү ажлыг хийсэн бөгөөд 2022 онд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн ерөнхий мэс заслын тасгийн хүлээлгийн өрөөг мөн сэргээн засварлаж өгсөн байна.
 

Бусад мэдээ

ҮЙЛ ЯВДАЛ: НББ, ТБХорооноос намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал хийнэ

ҮЙЛ ЯВДАЛ: НББ, ТБХорооноос намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангийн талаарх хэвлэлийн бага хурал хийнэ

Төрийн ордны "Их засаг" танхимд 11:00 цагт НББХороо, үргэлжлүүлэн 12:00 цагт ТБХорооноос 2023 оны на

МАН бүлэг: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ

МАН бүлэг: Тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.11.06/ хуралдаж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн тө

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.