fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-06

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны үнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс тооцож, хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, арваннэгдүгээр сарын 1-30 хүртэлх цахилгааны төлбөрөөс шөнийн тарифын хөнгөлөлт хасагдаж, түгээх газрууд залруулга хийнэ гэсэн үг.

Эл шийдвэртэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтийг арваннэгдүгээр сарын 1-нээс нөхөж тооцон, цахилгааны төлбөрийн нэхэмжлэхэд залруулга хийх талаар цахилгаан түгээх компаниудад үүрэг, чиглэл өгчээ.

Тэгэхээр шөнийн тарифын хөнгөлөлтийн бүх нөхцөлүүд өмнөх жилүүдэд хэрэгжиж ирсэнтэй адил үйлчлэх юм. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийслэл хот болон 21 аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын нийт 173.6 мянган айл өрхөд 29.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлэх тооцоолол байна.


Бусад мэдээ

Монголд ингэний сүүний кластер байгуулах чиглэлээр хамтарч ажиллана

Монголд ингэний сүүний кластер байгуулах чиглэлээр хамтарч ажиллана

"Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулах боломж, арга зам" сэдэвт уулзалт боллоо. Уулзалтаар М

УЕПГ: 941 суралцагчийн боловсролын зээлээс чөлөөлөгдсөн үндэслэлийг шалгаж байна

УЕПГ: 941 суралцагчийн боловсролын зээлээс чөлөөлөгдсөн үндэслэлийг шалгаж байна

Улсын ерөнхий прокурорын газраас Боловсролын зээлийн сангаас олгосон зээл, тэтгэлэгтэй холбоотой асу

Ариунзул С.
Ариунзул С.