fitness
  • 352 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07
Эрүүл мэндийн яамны Санхүү, эдийн засгийн газраас аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж буй эдийн засагч, нягтлан бодогч нийт 280 гаруй санхүүгийн ажилтнуудад “Төсвийн төлөвлөлт, санхүүгийн тайлагналын ажлын уялдааг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангах” сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Сургалтын үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нээж үг хэлж, салбарын бодлогын чиглэл, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, цаашид төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлж ажиллах чиглэл өглөө. 

Эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах энэхүү сургалтад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар, Төрийн сангийн газраас Монгол улсын 2023 оны төсвийн бодлого, чиглэл, Төрийн сангийн санхүүжилт, тайлагналын ирээдүйн төлөв, Төрийн сангийн цахим шинэчлэлийн талаар мэдээлэл хийж хамтран оролцож байна.

Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газраас Төрийн худалдан авах ажиллагааны эрхзүйн шинэчлэл, цахим тендер, ерөнхий гэрээний талаар,  АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсээс Авилга, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээллийг тус тус хийж ажиллалаа.



Бусад мэдээ

СОНСГОЛ: 888 хөтөлбөрийн тайлан мэдээ байхгүй

СОНСГОЛ: 888 хөтөлбөрийн тайлан мэдээ байхгүй

Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо өнөөдөр /2023.03.16/ үргэлжилж байна.

Аврагч, сургагч багш нарыг БНХАУ-д сургаж дадлагажуулна

Аврагч, сургагч багш нарыг БНХАУ-д сургаж дадлагажуулна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян БНХАУ-д ажиллаж байна. Ажлын айлчлал

Ариунзул С.
Ариунзул С.