fitness
  • 320 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-07

Агаарын чанарын индексийг харахад нийслэлийн дөрвөн хэсэгт "Маш их бохирдолтой" гэх үзүүлэлт зааж байна.

Тухайлбал, Баянхошуу, Шархад орчимд агаарын чанарын индекс өнөөдөр 11:45 цагийн хэмжилтээр 500-г давав. Энэ нь хамгийн муу үзүүлэлт юм. Мөн 1 дүгээр хороололд 493, Хайлаастад 407 байна.

Агаарын чанарын индекс 401-500 байх үед "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр буюу авто замаас хол байх хэрэгтэй. Мөн амны хаалт зүүх шаардлагатай" хэмээн мэргэжлийн байгууллага зөвлөдөг.

Түүнчлэн нийслэлийн ихэнх хэсэг буюу Нисэх, Дамбадаржаа, 100 айл, МҮОНРТ, Амгалан, Налайх зэрэг орчимд агаар бохирдолтой буюу 232-298 гэх үзүүлэлтийг зааж байна. 

зураг

Бусад мэдээ

"Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтад зөөлөн ур чадварын үнэлгээг оруулна"

"Боловсролын зээлийн сангийн шалгаруулалтад зөөлөн ур чадварын үнэлгээг оруулна"

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар 23 асуудал хэлэ

Хууль бусаар олж авсан түүхэн дурсгалт зүйлийг гадаадын иргэнд худалдсаныг илрүүлжээ

Хууль бусаар олж авсан түүхэн дурсгалт зүйлийг гадаадын иргэнд худалдсаныг илрүүлжээ

Иргэн “З” хууль бус археологийн хайгуул, малтлагаар олж авсан 84 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлий

Ариунзул С.
Ариунзул С.