fitness
  • 486 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болно.


Спорт, биеийн тамирын салбарын энэ эрхэм хүндтэй шагналыг 2002 оноос эхэлж оны хамгийн шилдэг амжилтын эзэн болсон тамирчинд олгодог уламжлалтай. Энэхүү "Бөртэ чоно" тэргүүн дээд шагналыг Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хошой мөнгөн медальт чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар 2002 онд анх удаа хүртсэн билээ.


“Бөртэ чоно” шагналыг 2003 онд О.Гүндэгмаа (Буудлага), 2004 онд Х.Цагаанбаатар (Жүдо), 2005 онд Б.Наранбаатар (Чөлөөт бөх), Х.Эрдэнэт- Од (Жүдо) нар тухайн онд үзүүлсэн амжилтаараа хүртэж байв. Харин 2006 онд X.Цагаанбаатар (Жүдо) дахин хүртсэн бол 2007 онд Э.Бадар-Ууган (Бокс), 2008 онд Н.Түвшинбаяр (Жүдо) болон Э.Бадар-Ууган 2 дахь удаагаа (Бокс) "Бөртэ чоно" шагналын эзэд болжээ.


Түүнчлэн 2009 онд Х.Цагаанбаатар (Жүдо) 3 дахь удаагаа хүртсэн бол 2010 онд С.Батцэцэг (Чөлөөт бөх), 2011 онд П.Сэрдамба (Бокс), 2012 онд Н.Түвшинбаяр (Жүдо) 2 дахь удаагаа хүртэж байв.


Харин 2013 онд М.Уранцэцэг (Жүдо), 2014 онд Г.Болдбаатар (Жүдо) болон С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх ), 2015 онд С.Батцэцэг (Чөлөөт бөх) болон Э.Бэхбаяр (Чөлөөт бөх), 2016 онд Д.Сумъяа (Жүдо) болон Д.Отгондалай (Бокс), 2017 онд Д.Сумъяа (Жүдо) 2 дахь удаагаа, 2018 онд М.Нандинцэцэг (Бокс), 2019 онд Э.Цэндбаатар (Бокс), 2021 онд М.Уранцэцэг 2 дахь удаагаа, Ц.Цогтбаатар (Жүдо) тус тус хүртэж байжээ.     

Бусад мэдээ

Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Сурах бичгийг цахимаар худалдан авах боломжтой боллоо

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын эцэг, эх, асран хамгаалагчаас ирсэн хүсэлтийн дагуу Үндсэн

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Таксины жолоочийн биед халдаж, тээврийн хэрэгслийг нь дээрэмджээ

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 00:10 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт “Бусдад

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн