fitness
  • 339 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун туруун” дахь хяналтын цэгээр Хөвсгөл аймгаас ирсэн ачааны машинаар хөлдөөсөн тарвага тээвэрлэж явсныг Экологийн цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тээшинд цаасан хайрцаг, шуудай, малын гүзээнд нуусан 162 ширхэг хөлдөөсөн тарвага байсныг илрүүлж, “Зоонозын өвчин судлалын үндэсний төвд” хүлээлгэн өглөө.

Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 7.6.4-т “Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.

Иймд иргэн та агнахыг хориглосон ан амьтны гаралтай түүхий эд зүйлийг бусдаас худалдан авахгүй, хадгалахгүй, бусдад худалдахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Бусад мэдээ

Лаос улс руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо

Лаос улс руу шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулж, агаарын бохирдлыг бууруулахад хамтран ажиллахаар боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад хийж буй төри

Ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна

Ихэнх нутгаар жавартай хүйтэн хэвээр байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж,ихэнх нутгаар

Ариунзул С.
Ариунзул С.