fitness
  • 318 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-08-23

Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын нутаг дэвсгэрт БНСУ-аас аяллын шугамаар ирсэн 45-55 орчим насны 2 иргэн энэ сарын 10-ны өдөр нуурын гүн хэсэгт сэлж байхдаа хөл алдан, живжээ. Улмаар нас барсан уг асуудалд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд, олон нийтэд гол ус, нуурын орчим аялж зугаалах, усанд орохдоо болзошгүй эрсдэлийг үргэлж тооцож, сонор сэрэмжтэй байж, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байх, өөрийн болон хамт аялж яваа бусдын амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, аюул, осолгүй аялахыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно

Хүүхдийн мөнгийг дөрөвдүгээр сарын 20-нд олгоно

Дөрөвдүгээр сарын нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь гарчээ.Энэ сарын 20-нд хүүхдийн м

Туркийн Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй гэв

Туркийн Истанбул хотод болсон халдлагад монгол хүн өртөөгүй гэв

Ням гарагийн орой Туркийн Истанбул хотын төв гудамжинд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас зургаан хүний амь үрэгдэж, 53 хүн шархадсан тухай мэдээлсэн.

Чинбаяр Б.
Чинбаяр Б.