fitness
  • 341 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-08
Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд лигийн эхний хожлоо авлаа

Сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн гурван тоглолт лхагва гарагт боллоо. Аваргаа хамгаалагч Хасын Хүлэгүүд баг улирлыг 2-0 амжилттай сайн эхлүүлээд буй Шутис Шаркс багийг хожлоо.

Хүлэгүүд улирлын нэг ч хожилгүй, 2 хожигдолтой эхлүүлж Дээд лиг үзэгчдийн анхаарлыг татаад байсан ч хүмүүсийн хэл амыг дарж улирлын эхний хожлоо эцсийн мөчид байгуулав. Хүлэгүүд тоглолтыг сайн эхлүүлж 19-10 харьцаатай 9 онооны илүүтэй эхний үе дуусгасан юм. Харин Шутис Шаркс баг хоёрдугаар үед онооны давуу байдлыг авсан. Гурав, дөрөвдүгээр үед ч тэнцүүхэн өрсөлдсөөр тоглолт дуусахад 6 секунд үлдээд байхад Мэндбаяр бөмбөг тасалж, хурдан довтолгооноос хоёр оноо авснаар Хүлэгүүд 82-80 харьцаатай хожсон юм.

Хүлэгүүдээс Ананд 22 оноо, 4 самбар, 3 оновчтой дамжуулалт, 69.2 хувийн довтолгоо амжилттай гүйцэтгэж ээлжит сайн тоглолтоо үзүүлсэн бол Билгүүн 19 оноо, Мөнхбаатар 15 оноо тус тус авчээ. Харин Шутис Шаркс багаас Жамсандорж, Мөнх-Оргил, Хишигбаяр нар нийлээд 50 оноо авсан ч хожил авахад хангалтгүй байлаа.

Хасын Хүлэгүүд багийн хувьд гарааны холбон тоглогч Сэргэлэн гарны гэмтлээсээ удахгүй эргэн ирнэ гэсэн сайн мэдээтэй.

Түүнчлэн тус өдөр Эрдэнэтийн Уурхайчдын эрэгтэй эмэгтэй багууд өрсөлдөгчдөө хожжээ. Тодруулбал эмэгтэй лигт ОТИС Шилүүснүүдийг 55-50 харьцаагаар, эрэгтэй лигт Налайх Бизоныг 81-65 харьцаагаар тус тус хожсон байна.

Бусад мэдээ

2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

2024 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ

УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод хуралдана.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны тө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнам Улсад төрийн айлчлал хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч Во Ва

Ариунзул С.
Ариунзул С.