fitness
  • 270 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-13

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:

Өнөө, маргаашдаа дулаан байх боловч цаашдаа ихэнх нутгаар бороо орж, сэрүүснэ.

2023 оны 09-р сарын 12-ны 20 цагаас 09-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2…+3 градус, Хангай, Хөвсгөлийн  уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр  +13…+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +25….+30 градус,  бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0 градус орчим, бусад хэсгээр +5…+7 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ЦУОШГ

Бусад мэдээ

Бугын эвэр түүхийг хориглолоо

Бугын эвэр түүхийг хориглолоо

Ой хээрийн түймрийн улмаас экологийн тэнцвэр алдагдах, ойн санд хохирол учруулахаас урьдчилан сэргий

УЛААНБААТАРТ ТАРВАГАН ТАХЛЫН НЭГДҮГЭЭР ХАВЬТЛЫН ДОЛООН ХҮН БАЙНА

УЛААНБААТАРТ ТАРВАГАН ТАХЛЫН НЭГДҮГЭЭР ХАВЬТЛЫН ДОЛООН ХҮН БАЙНА

Өчигдөр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тарваган тахал өвчний нөхцөл байдлынталаарЗӨСҮТ-ийн Дэд захира

Чинбаяр Б.
Чинбаяр Б.