fitness
  • 149 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-13

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх үүднээс дараах асуудлуудыг хэлэлцсэн байна. Үүнд:

  • Монгол Улсаас БНХАУ руу хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд, бүтээгдэхүүний экспортын зөвшөөрөл авах шаардлагатай аж ахуй нэгжүүдийн бичиг баримт бүрдүүлэлтийг цахимаар шийдэж, иргэдийн цагийг хэмнэх,
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч буй үржлийн адууны реэкспортыг гурван улсын харилцан тохиролцсон протокол болон холбогдох хуулийн дагуу шийдвэрлэх,
  • Хөдөө аж ахуйн гаралтай гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импорт, экспортын мэдээллийг цаг тухайд нь солилцон ажиллах зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Экспортыг нэмэгдүүлэхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гаалийн Ерөнхий газар харилцан хамааралтай ажилладаг учир ажлын уялдааг нэмэгдүүлэн хамтран ажиллах юм гэж ХААХҮЯ-наас мэдээлэв. 

Бусад мэдээ

34 настай эмэгтэй гурван сартай охинтойгоо хамт цахилгаан шатанд түгжигдсэн байдлаас аварчээ

34 настай эмэгтэй гурван сартай охинтойгоо хамт цахилгаан шатанд түгжигдсэн байдлаас аварчээ

Цахилгаан шатанд бага насны хүүхэдтэйгээ явж байсан хүн түгжигдсэнийг аврах ангийн алба хаагчид гарг

СҮМО БӨХИЙН ДЭЭД ЗИНДААГ МОНГОЛ БӨХЧҮҮД МАНЛАЙЛЖ БАРИЛДАНА

СҮМО БӨХИЙН ДЭЭД ЗИНДААГ МОНГОЛ БӨХЧҮҮД МАНЛАЙЛЖ БАРИЛДАНА

Сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башё долоодугаар сарын 9-23-д Dolphins Arena-д болн

Чинбаяр Б.
Чинбаяр Б.