fitness
  • 233 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-18

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүн байна.

2023 оны 09-р сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.  Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.  

Агаарын температур Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур +13...+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур +14...+16 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Агаарын температур +11...+13 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Кино бүтээгчдийг дэмждэг, дэлхийн томоохон сангуудын төлөөлөл Монголд ирнэ

Кино бүтээгчдийг дэмждэг, дэлхийн томоохон сангуудын төлөөлөл Монголд ирнэ

КИНОНЫ НҮҮДЭЛ” олон улсын сургалтын хөтөлбөрийн талаар мэдээлж байна.Соёлын яам, Монголын Үндэсний к

Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

Бага насны хүүхдийг ахуйн гал түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөмж

2022 оны эхний 10 сарын байдлаар 2,548 удаагийн объектын түймэр бүртгэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 3,547 болж, өмнөх оны мөн үеэс 344-өөр өсөж, нийт 228 хүн амь насаа алджээ.

Ариунзул С.
Ариунзул С.