fitness
  • 400 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2020-02-01

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн бөгөөд тэр дундаа махны үнэ 350-644 төгрөгөөр нэмэгдсэн тухай бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн билээ.

Сар шинийн баярын өмнө өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг хэдий ч махны үнийн энэхүү өсөлт нь сүүлийн таван жилийн дунджаас хэд дахин өссөн үзүүлэлт юм.

Гэтэл дахиад долоо хоногийн хугацаанд махны үнэ өмнөх долоо хоногийн өсөлтөөс хоёр дахин их буюу 1,000-1,300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Тодруулбал, долоо хоногийн дотор килограмм тутамдаа:

  • Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.23% буюу 1,067 төгрөгөөр,
  • Хонины цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 11.75% буюу 1,025 төгрөгөөр,
  • Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 8.64% буюу 911 төгрөгөөр,
  • Үхрийн цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 10.68% буюу 1,322 төгрөгөөр,
  • Адууны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 12.31% буюу 1,000 төгрөгөөр,
  • Ямааны ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 13.99% буюу 1,000 төгрөгөөр тус тус өсжээ.

Махны үнийн огцом өсөлт нь чухам юутай холбоотой талаар бид Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Ш.Цэрэндуламаас утсаар тодруулахад "Энэ долоо хоногийн эхний өдрүүдэд амны хаалт, спиртний үнийг нэмсэн, эсвэл хангамж хүрэлцээ муу гэх гомдол мэдээлэл иргэдээс ирсэн. Үүнд манайхаас хяналт, шалгалт хийж, зөрчлийг арилгуулж, зарим аж ахуйн нэгжид хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ тооцсон.

Сүүлийн өдрүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн асуудлаар ч иргэд хандаж байна. Одоогоор бид гурилын үйлдвэр, нийлүүлэгчдэд хяналт шалгалт хийж байгаа.

Махны үнийн өсөлт юутай холбоотой талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өгөх субьект нь манайх биш. Гэхдээ Цагаан сарын өмнө махны үнэ тодорхой хэмжээгээр нэмэгддэг нь нууц биш бөгөөд нөөц нь багассан эсвэл нийлүүлэлт дутмаг байгаад бус нийгмийн уур амьсгал, хүнсээ ихээр нөөцлөх гэсэн иргэдийн ухамсартай холбоотой байх" гэсэн мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл Цагаан сараас дөрвөн долоо хоногийн өмнөх махны үнийг сүүлийн таван жилээр харьцуулан үзвэл дунджаар 100-300 төгрөгөөр өсөж байсныг дахин сануулья.

Цагаан сараас дөрвөн хоногийн өмнөх махны үнийн дундаж өсөлт: /2020.01.22/

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Цагаан сараар төрийн болон нутгийн, албан байгууллагын золголт хийхгүй, бөхийн барилдаан явуулахгүй байх чиглэлийг Улсын онцгой комиссынхонд өгсөн бөгөөд Улсын Онцгой комисс өчигдөр баталгаажуулсан.

Үүнээс харвал махны үнийн энэхүү огцом өсөлтөд Цагаан сарын нөлөө тийм ч их байхгүй гэдэг нь тодорхой байна.

Уг нь Монгол Улсын хүн амын жилийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлийн мах, махан бүтээгдэхүүнээр 96.7 хувь хангадаг гэсэн Үндэсний статистикийн хорооноос хэдхэн сарын өмнө танилцуулсан судалгаа бий.

Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан "Манай улсад стратегийн гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй, үүсэх ямар ч үндэслэл байхгүй" гэдгийг мэдэгдсэн.

Тэрбээр махны нөөцийн асуудлаар хэлэхдээ "Мах, сүү, төмс, луувангийн ч хомсдол үүсэхгүй. Учир нь улсын хэмжээнд одоо 9,000 гаруй тонн махыг нөөцлөх ажил эд өрнөж байна. Оны эхнээс л бид махны тайлан баталгаажуулалтыг хийсэн.

Яг өнөөдрийн байдлаар 15 мянган тонн махны нөөц үйлдвэрүүд дээр хадгалагдаж байгааг дуулгамаар байна. Иймд дуулиан, шуугианаар хүнсээ ихээр нөөцлөх шаардлага байхгүй" гэж байсан юм.

Гэтэл махны үнийн огцом нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Энэ асуудалд салбар яам анхаарал тавьж байгаа эсэх нь ч тодорхой биш байна.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцид хамгийн өндөр нөлөөтэй бүтээгдэхүүн бол мах. Тийм учраас зах зээлийн жамаар эрэлт, нийлүүлэлтээсээ хамаарч үнэ нь өсөх нь шударга.

Гэхдээ дотоодын хэрэглэгчдийн хэрэглээний зардалд хамгийн том бүлгийг мах эзэлдэг.

Дээрээс нь орлого төдийлөн өсөөгүй энэ үед махны үнэ гэнэт огцом нэмэгдэж буй нь иргэдэд санхүүгийн дарамт болж мэдэхээр байна.

Бусад мэдээ

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Махны үнэ 7 хоногийн дотор килограмм тутамд ₮1,000-1,300-аар нэмэгдэв

Энэ сарын 15-22-ны өдрийн хооронд буюу долоо хоногийн дотор хүнсний 19 нэрийн бараа бүтээгдэхүүний ү

Мах болон төмс, өндөгний үнэ буурч талх сонгиноны ҮНЭ нэмэгджээ

Мах болон төмс, өндөгний үнэ буурч талх сонгиноны ҮНЭ нэмэгджээ

2023 оны долоодугаар сарын 17-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны дундаж үнэ өм

Hunnu Admin
Hunnu Admin