“Ирээдүйн эзэд”-ийг шалгаруулна
2018-03-01 12:57

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг  санаалчилжээ. Тэрээр “Миний бие залуучуудаа тэр дундаа дэлхийн чиг хандлагыг өөрчилж буй технологийн салбарын залуучуудаа дэмжиж ажилладаг билээ. Энэ ч утгаараа өөрөө санаачлан боловсролын үнэлгээний төвтэй хамтран “Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадыг зохион байгуулж байна.

Тус олимпиад нь ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулах зорилготой юм.

Гол нь бид энэхүү олимпиадад сүүлийн үеийн техник, технологийг ашиглан сурагчдын шалгалтын материалыг шалгуулагчийн нүдэн дээр шууд шалгаж, дүнг тэр дор нь бүгдэд нээлттэйгээр зарлах юм” гэсэн байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.