60 сая иргэдээ хамгаалахын тулд хөл хорьсон байхад бид “бэлчсээр” байх уу?
2021-06-16 09:50

Italy, the epicenter of the COVID-19 pandemic in Europe: Part 2 Video - ABC  NewsЭнэ оны 6 дугаар сарын 15 ны байдлаар Итали Улсад Ковид-19 халдварын 1255 тохиолдол бүртгэгджээ. Гэтэл гуравхан сая хүн амтай манай улсад 2386 тохиолдол бүртгэгдсэн нь аюулын харанга аль хэдийн дэгдэж, улс орноороо гамшигийн хэмжээнд хүрсэнийг илтгэж байна. Тохиолдлын тоогоороо ч нас баралтаараа ч улс орон маань дэлхийд толгой цохиж, нөхцөл байдал улам дордох аюул нүүрлээд байгааг эрдэмтэн мэргэд ч анхааруулсаар байна. Гэтэл монголчууд бид хөл хорьж болохгүй шүү, хорьж цагдвал “алалцана”, “арцалдана” гэж ирээд л сошиалаар дур зоргоороо байр сууриа илэрхийлж эхэллээ. Олон арван сая хүн амтай дэлхийн улс орнууд Ковид-19 цар тахал гамшигийн хэмжээнд хүрэхэд төр засаг, түмэн олонтойгоо хамтраад давж гарч байсныг, байгааг бид мартах учиргүй.Жишээ нь 60 сая хүн амтай Итали Улс өнгөрсөн оны сүүлээс энэ оны эх хүртэл чамгүй урт хугацаанд хөл хорио тогтоосон дэглэмээ шат дараатай чангатгах шийдвэр гаргасаар ирсэн. Цар тахлын нөхцөл байдлаас хамааран хорио цээрийн 3 бүс тогтоож байсан бөгөөд

1. Халдварын тархалт хамгийн өндөр буй улаан бүс. Тус хэсэгт хамаарах бүс нутаг, мужаас гарах болон орох хөдөлгөөнийг 15 хоногийн хугацаанд бүрэн хязгаарлах, үзвэр, үйлчилгээний газрууд болон хүнсний дэлгүүрээс бусад бүх үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг зогсоох, ресторан, кафены үйл ажиллагааг 18 цаг хүртэл хүргэлтийн үйл ажиллагааг зөвшөөрөх,

2. Халдварын тархалт дунд зэрэгт хамаарах улбар шар бүс. Тус бүс нутаг, муж дотор сургууль болон ажилдаа явах, эрүүл мэндийн үйлчилгээ авах, хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэх зэргээс бусад хөдөлгөөнийг хязгаарлах,

3. Халдварын тархалт багатай буюу шар бүст хамаарах бүс нутаг, мужийн хувьд улс орон даяар тогтоосон хөл хорионы дэглэмийг мөрдөх.

 Арга хэмжээ авч байсан удаатай. Түүнчлэн, улс орон даяар 22:00-05:00 цагийн хооронд бүх хөдөлгөөнийг хязгаарлах, томоохон худалдааны төвийн үйл ажиллагааг амралтын өдрүүдэд хязгаарлах, нийтийн тээврээр үйлчлүүлэх иргэдийн багтаамжийг 50 хүртэлх хувьд хүргэх, олон нийтийн сонгон шалгаруулалтыг түр хугацаанд зогсоох, ахлах сургуулийн үйл ажиллагааг бүрэн зайнаас явуулах зэрэг шийдвэрийг гаргаж байсан удаатай. Эцэст нь өдөрт 2000-3000 аараа бүртгэгдэж байсан тохиолдлын тоо нь 200-300 болтол буурсан. Харин Ковид-19 цар тахлын хоёр, гурав дахв давалгаа нь яг энэ цагуудад бүртгэгдэж эхэлсэн бөгөөд одоо ч олуулаа цуглах, аливаа олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах гэх мэт арга хэмжээ хийхгүй байхыг иргэддээ сануулсаар байгаа аж. Хэдийгээр тохиолдлын тоо нь эргээд өсч байгаа ч нас баралт багасаж, хүн амын дунд тархалт бага байгааг тус улсын ЭМЯ мэдэгдсэн байна. Монгол Улсын тухайд өнөөдөр 2000 гараад бүртгэгдэж буй тохиолдлын тоо цаашид 4000 хүрч мэдэх аюул нүүрлээд байгааг эмч, эмнэлгийн ажилтнууд сануулж, анхааруулсаар байна. Энэ бол иргэдийн ухамсар, хандлагатай шууд холбоотой. Хүн бүр өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж чадах аваас цар тахлыг хохирол багатай даван туулах боломж байгаа юм. Гэтэл яг үнэндээ монголчууд бид дураараа дургиж, хаа сайгүй бэлчсээр... Олуулаа цуглаж, нийлж наргисныхаа горыг бүх нийтээрээ амсаж өнөөдөр 5 хүн тутмын нэг халдвар тээгч болоод байна гэхэд буруу дуугарсан л лав болохгүй юм. Энэ янзаараа байвал гуравхан сая хүн ам бүгд Ковид-19 цар тахлаар өвдөж, олон зуун иргэнээ алдах аюул нүүрлээд байна.

 

ХҮННҮ.МН БИЧВЭР

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.