40+ настай бүсгүйчүүд яаж хувцаславал дэгжин харагдах вэ?
2021-06-30 11:45

Базовый гардероб для женщины 40 лет: ошибки и удачные идеи (194 фото)

40 насандаа та өөртөө илүү анхаарал тавих шаардлагатай. Тэр дундаас хувцаслалтандаа анхаарч, бие галбираа тооцох хэрэгтэй. Өөрийн гэсэн загварын хэв маягтай болох нь чухал. Бүсгүй та 40 гарсан бол хувцаслалтандаа дараах дүрмийг баримтлахыг дэлхийн загварын хатад зөвлөж байна. 

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!

1. Таарсан зүйлээ битгий өмс

40 хүрмэгцээ тухайн эмэгтэй ямар хувцас өмсөх вэ гэдэг тал дээрээ нэлээд асуудалтай болж эхэлдэг. Зарим нь хүссэн бүхнээ өмсөж болно гэж боддог бөгөөд богино банзал өмсөж явах нь бий. Харин зарим нь залуу нас ард үлдсэн учир урт банзал болон нэхмэл цамц өмсөх хэрэгтэй гэж үздэг. Хэмжээ хязгаараа мэдэх хэрэгтэй. Хөгжилтэй бичигтэй футболк болон уранхай өмд хэдийгээр сайхан ч 15 настай охин мэт хувцаслах хэрэггүй. Мөн хэт урт хувцас өмсөж өөрийгөө нуух шаардлагагүй. Дунд зэргийн урттай даашинз, банзал танд зохих бөгөөд сонгодог хувцаслалтыг илүүд үзэх хэрэгтэй. Сонгодог пижак болон жийнсэн өмд, сонгодог цүнхтэй байхад та нэлээд загварлаг харагдах болно.

50 нас хүрсэн ч хэрхэн дэгжин харагдах вэ? Загвар зохион бүтээгчийн зүгээс  та бүхэнд хүргэж буй нууцаас хуваалцъя

2. Эвтэйхэн хувцас өмсөх

20 насандаа та өндөр өсгийтийг хөл өвдөж байсан ч өмсөж, хэт бариу даашинзыг өмсөж явж байсан уу? Харин 30 нас хүрмэгцээ өндөр өсгийтөө хөлд эвтэйхэн намхан пүүзээр сольж, сул хувцас өмсөх болсон байна уу? Одоо 40 насандаа та яаж хувцаслахаар шийдсэн бэ?

Тэгвэл энэ үед та биед эвтэйхэн хувцас сонгох хэрэгтэй хэдий ч гоёмсог байдлыг мартаж болохгүй. Ямар төрлийн өсгийтэй гутал өмсөх үү? Хэт өндөр биш, хөлд эвтэйхэн гутлыг сонгох нь зүйтэй. Даашинз? Трапец нь даашинз нь ямар ч галбирт төгс зохицно. Жийнс? Хэт бариу буюу скинни жийнс өмсөх хэрэггүй. Харин boyfriend эсвэл boot cut өмсөж болно. Хөлд эвтэйхэн өсгийтэй гутлыг сонгох нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өгнө,

40. загварын хичээлийн загварлаг хувцас. дөчин жилийн дараа хэрхэн  хувцаслах вэ

3.Тод өнгийн гутал өмс

Бүх хувцсанд зохицдог учир та үргэлж хар өнгийн гутал өмсөж байна уу? Дизайнеруудын үзэж байгаагаар хар гутал нь таныг загварлаг бус харагдуулах гэнэ. Харин тод өнгийн гутал нь таны хувцаслалтыг илүү сонирхолтой, өнгөлөг харагдуулна.

Ямар өнгийн гутал сонгох уу гэж эргэлзэж байна уу? Таны хувцаслалтын аль нэг зүйлтэй хосолсон байхад л хангалттай. Жишээлбэл: ороолт, зүүлт, тэлээ, малгай, хувцсан дээрх зураг гэх мэт.

40 жилийн дараа юу өмсөж болохгүй вэ. Дөчин наснаас хойш эмэгтэйчүүдэд  зориулсан загварлаг хувцас. Хар өнгө нь уйтгартай байх ёсгүй

4. V хэлбэрийн ухлаадсыг өөрчлөх

Зарим 40 гарсан эмэгтэйчүүд 18-тай бүсгүйчүүдэд бууж өгөхгүйн тулд өөрийн цээжээ илүү их ил гаргадаг. Цээж тань сайхан байсан ч цээжээ ил гаргах хэрэггүй. V хэлбэрийн ухлаадсыг бөөрөнхий хэлбэрийн ухлаадсаар солих нь зүйтэй.

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!.Цайвар өнгийн хувцас сонгох

Залуудаа та тод өнгийн хувцаслалтыг илүү сонирхдог байсан байж болох юм. Ингээд та тод өнгийн хувцас сонгосон хэвээрээ л байна уу?

Харин одоо өнгөний сонголтоо өөрчлөх цаг ирсэн болов уу. Цайвар өнгийн хувцас нь 10 насаар залуу харагдуулдаг гэдэгтэй маргах хэрэггүй учир та цагаан, биений өнгөтэй хувцас, саарал, цайвар ягаан гэх мэт өнгийн хувцас сонгох нь зүйтэй.

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!

6.Хэт том хувцас өмсөхгүй байх

Том хэмжээтэй цамц болон өмд танд нэг л ширхэг байх хэрэгтэй. Хэрвээ том өмд өмссөн бол өөрийн галбирт тохирсон цамцыг өмсөөрэй. Харин том хэмжээтэй цамц өмсөхийг хүсвэл нарийхан өмд сонгох шаардлагатай.

40-өөд оноос хойш эмэгтэйчүүдэд зориулсан энгийн загвар. Эмэгтэйчүүдийн  хувьд гоёмсог загвартай. Зургийн төрлийг авч үзье

7. Хээ хуарыг болгоомжтой сонгох

40 наснаас хойш хээ хуартай хувцас өмсөж болохгүй гэж бид хэлээгүй бөгөөд ихэнхидээ геометрийн хэлбэр дүрстэй, цэцэгтэй, хөгжилтэй бичигтэй хувцас зэргийг сонгож болно. Харин амьтны зурагтай хувцас эсвэл өөрийн дуртай жүжигчин, дуучны зурагтай хувцсыг өсвөр насныхан л өмсдөг.

Стильные и утонченные образы для женщин после 40: омолодят на 10 лет! - Я  Покупаю

8.Өөрийн хувцасны уртыг тодорхойлох

Хэрвээ та өндөр эмэгтэй бол шилбэний дунд хүртэл урттай банзал болон даашинзыг сонгож болно. Харин намхан бол та өвдөг хүртэл эсвэл өвдөгнөөс үл ялиг дээгүүр хувцсыг сонгох хэрэгтэй. Мөн өвдөгнөөс доош 5 см-ийн урттай банзал хүн бүрт төгс зохицно.

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!

9.Гоёмсог пальто худалдан авах

Өмнө нь пальтог зөвхөн ахмад насны хүмүүс өмсдөг байсан бол орчин үед бүх насныхан пальтог өмсөх болсон билээ. Тод өнгөтэй, хоёр талтай, том хэмжээтэй, эмжээртэй гэх мэт пальтоны сонголт асар их. Пальто нь нас нэмдэггүй бөгөөд харин ч загварлаг, эрх чөлөөтэй харагдахад туслана.

Осенние образы с кожей для женщин 40+

10.Загварлаг деталь нэмэх

Гоёл чимэглэлээ сонгохдоо бага зэрэг бүтээлч байдлыг ашиглах хэрэгтэй. Жишээлбэл: Бүрх малгай, том гоёл чимэглэл, энгэрийн зүүлт, тод өнгийн гутал гэх мэт. Ерөнхийдөө өөрт таалагдсан гоёл чимэглэлийг тохируулан хэрэглээрэй.

40 жилийн дараа эмэгтэйчүүдэд зориулсан загварлаг хувцаслалт - зураг, 51  зураг - Confetissimo - эмэгтэйчүүдийн блог

11.Хэт их гоёл чимэглэл зүүсний хэрэггүй

Том бугуйвч, хүнд хүзүүний зүүлт зэрэг нь таныг тийм ч загварлаг сайхан харагдуулахгүй. Аль болохоор нарийхан, жижиг зүйл сонгох нь зүйтэй.

Базовый гардероб для женщины 40 лет: ошибки и удачные идеи (194 фото)

12. Жижиг цүнх барих

Том хэмжээний цүнхнээс татгалзах хэрэгтэй. Жижиг эсвэл дунд зэргийн хэмжээтэй цүнхийг сонгох хэрэгтэй бөгөөд энэ нь таны загварлаг байдлыг хэзээ ч алдагдуулахгүй.

Модные образы на весну 2021: идеи, фото

13.Чанартай хувцас сонгож авах

Хямдхан нэг удаагийн хувцас худалдаж авснаас хэд хэдэн ширхэг чанартай брэндийн хувцас худалдаж авах нь илүү ашигтай гэдгийг та мэдэж байгаа болов уу.

14.Хялбар байх

Хэрвээ та хувцас эсвэл гоёл чимэглэл хоёрын нэгийг сонгох хэрэгтэй бол хувцсыг нь сонгох хэрэгтэй. Хувцас нь танд илүү хэрэг болно гэдэгтэй маргах хэрэггүй.

Бүсгүй та 40+ настай бол алдартай стилистүүд ингэж хувцаслахыг зөвлөж байна!

15. Инээмсэглэж бай

Эцэст нь инээмсэглэлээс илүү сайхан хувцас гэж үгүй. Тиймээс үргэлж инээмсэглэлээр өөрийгөө гоёх хэрэгтэйг мартаж болохгүй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.