МОНГОЛЫН БӨХ САИД МОЛЛАЙ ОЛИМПИЙН НААДМААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2021-07-27 18:54

Саид Моллай Токио 2020 олимпоос МӨНГӨН медаль хүртлээМонголын бөх Саид Моллай дэлхийн аварга, олимпийн мөнгө, хүрэл медальт япон бөх Таканори Нагасед нэмэлт цагт вазаригаар ялагдаж, Олимпийн наадмаас мөнгөн медаль хүртлээ.

Ингэснээр Монголын баг Токиогийн Олимпоос гурав дахь медалиа авснаас гадна медалийн өнгөө хувиргаж чадав. Харин Японы эрэгтэй жүдочид доод дөрвөн жинд бүгдэд нь түрүүлж, нутгийн дэвжээн дээрээ одтой наадаж байна.

Эх орныхоо нэрийн өмнөөс барилдах аргагүй болоод байсан хүнд хэцүү тэр цагт алгаа тосон халуун дотноор угтан авсан Монголын ард түмний ачийг Саид Моллай Олимпийн мөнгөн медалиар хариуллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.