МАНАЙ ТАВАН ТАМИРЧИН СПОРТЫН ГУРВАН ТӨРӨЛД ӨРСӨЛДӨНӨ
2021-07-28 09:05

ФОТО: Токио-2020 олимпод оролцож буй баг тамирчид

Өнөөдөр буюу долоодугаар сарын 28-ны өдөр манай улсын 5 тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө.

10:00. Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -90 кг жинд Г.Алтанбагана зодоглоно. Тэрээр дэвжээний хоёр дахь барилдааныг дэлхийн хошой аварга Испанийн Николоз Шеразадишвилитэй хийнэ.

10:30. Боксын эмэгтэйчүүдийн -75 кг жингийн эхний шатанд М.Мягмаржаргал 2019 оны дэлхийн аварга Их Британийн Лорен Прайстай тоглоно.

12:50. Байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Урантунгалаг Японы Азуса Ямаүчитэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

16:18. Байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ 32-т Б.Отгонболд Хятадын Жиалун Литэй цэц сорино. Хэрэв ялбал үргэлжлүүлэн шигшээ 16-д өрсөлдөнө.

18:06. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шигшээ 16-д Э.Цэндбаатар Вьетнамын Нгуен ван Дуонтой тоглоно. Тэрээр эхний шатанд Кенийн боксчныг ялсан билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.