УЛААНБААТАРТ 496, ОРОН НУТАГТ 734 ТОХИОЛДОЛ ИЛЭРЛЭЭ
2021-07-29 11:18

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаарх мэдээг хүргэж байна.

Сүүлийн 24 цагт халдварын 1231 /Улаанбаатарт 496, орон нутагт 734/ тохиолдол илэрч, 61-80 насны зургаан хүн нас барлаа.

Өнгөрсөн хоногт 2157 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 10379 хүн байгаагийн 1769 нь хүүхэд, 396 нь жирэмсэн эх байна. Гэрийн ажиглалтад нийт 10798 иргэн байна.

  • Хөнгөн 6556
  • Хүндэвтэр 2714
  • Хүнд 928
  • Нэн хүнд 181 өвчтөн байна.
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.