MYHOTEL ТӨСӨЛ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
2021-09-06 13:51

Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Ай хотел ХХК хамтран хэрэгжүүлэх MyHotel төсөл нээлтээ хийлээШвейцарийн Хөгжлийн Агентлаг (SDC) болон АйХотел ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “MyHotel – Аялал Жуулчлал, Зочлох Үйлчилгээний Салбар дахь Цахим Шилжилт Төсөл”-ийн нээлт онлайн уулзалтаар өнгөрсөн Баасан гарагт эхэллээ. Төслийн нээлтийн уулзалтанд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар (НАЖГ), Монголын Зочид Буудлуудын холбоо (МЗБХ), Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв (АЖХТ) болон бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцсон.

Уг төслийн зорилго нь:

КОВИД-ийн дараах аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар дахь цахим экосистемийг бий болгон дэмжин ажиллах юм.

Төслийн үр дүнд судалгаанд суурилсан MyHotel Academy цахим сургалтын платформыг боловсруулж, сургагч багш бэлдэх, 21 аймгийн 400 ААН-үүдийг сургалтанд хамруулж, үүнээс 200 ААН-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх ба шинэ эринд бизнес эрхлэх чадавхийг дээшлүүлж, ажлын байр нэмэгдүүлэх, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, салбарын мэдээллийн нэгдсэн санг бий болгох зорилготой.

Төсөл нь 4 үе шаттай явагдах бөгөөд энэ хугацаанд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тулгамдсан асуудлаар сар бүр нээлттэй онлайн форум зохион байгуулах, салбарын талаарх олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэх шинэ мэдээ мэдээлэл, видео, нийтлэлүүдийг контент хэлбэрээр хүргэн ажиллана.

MyHotel төсөл нь 2021 оны 8-р сараас 2022 оны 7-р сарын хооронд 1 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд энэ хугацаанд төр болон хувийн хэвшлийн байгууллагуудтай нээлттэй хамтран ажиллана.

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл болон цаашид зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар www.myhotel.mnhttps://www.facebook.com/myhotel.mn хуудас болон 9915-4597, 9000-9090 утаснаас авна уу.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.