ХӨВСГӨЛ, ДУНДГОВЬ АЙМГУУДАД 3.5-3.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БҮРТГЭГДЖЭЭ
2021-09-14 10:10

Сүүлийн 30 жилийн хугацаанд болоогүй хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн “Ламтайга” гэдэг газар Аймгийн төвөөс баруун хойд зүгт 180км, сумын төвөөс баруун зүгт 59 км-т /Ө-50°02”24” У-98°10”12”/ 09.14-ний өдрийн 00:41 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай ООГФХ-ээс мэдээлжээ.

Тус сумын Засаг даргаас газар хөдлөлтийн талаар тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.

Мөн /2021.09.14/Дундговь аймгийн Дэрэн сумын Бумбат багийн “Шар ишиг гэдэг газар” Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т Ө-46°13”12” У-106°51”00”/ 03:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мөн мэдээлсэн байна. Улмаар Онцгой байдлын ерөнхий газраас тус аймгийн Засаг даргын тамгын газрын дарга, Бумбат багийн дарга нараас мэдээллийн дагуу тодруулахад газар хөдлөлтийн улмаас учирсан хохирол байхгүй тухай гэжээ.

Эх сурвалж: ОБЕГ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.