ТУН УДАХГҮЙ САВАНГИЙН ЕРӨНХИЙ ГЭРЭЭНИЙ ТЕНДЕР ЗАРЛАГДАНА
2021-09-15 13:14

May be an image of 4 people, people sitting, people standing and indoorМонголын гоо сайхны бүтээгдэхүүний кластерийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Батцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн Д.. Хулан  нар саван үйлдвэрлэгч дотоодын компаниудаа төлөөлөн Төрийн худалдан авах ажиллагааны газрын Хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзаж савангийн ерөнхий гэрээний тендерийн шаардлагын талаар санал солилцсон байна.

Ерөнхий гэрээний тендер зарлагдсанаар төрийн хэрэгцээний бүх төрлийн саванг (нүүр гарын саван, эдийн саван, шингэн саван) зөвхөн дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авдаг болох аж.  Засгийн газрын 336-р тогтоолын жагсаалтад багтсан салбаруудаас гоо сайхан, ахуйн хэрэглээ, хүнс, хувцас үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай судалгааг хийж энэ ондоо багтаан ерөнхий гэрээний тендер зарлахаар төлөвлөж байгаа юм байна. 

Иймд саван үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг тус кластертай холбогдож ерөнхий гэрээний тендерийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах, судалгаанд хамрагдах, саналаа өгөхийг урьж байна.

Mongolian Cosmetics Cluster хаяг руу чат бичих эсвэл @mongoliancosmetics@gmail.com хаяг руу имэйл бичиж болох юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.