ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛЛАА
2021-09-15 15:42

Олон боломж нээж өгсөн ч хариуцлага чангарсанЗасгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Авлигын индексийг бууруулах зорилго бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар танилцууллаа. Танилцуулгатай холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг өглөө.
Газрын албаны хүнд суртал, авилгатай холбоотой асуудлаар иргэдээс хамгийн олон гомдол, санал ирдэг. Энэ асуудалд онцгой анхаарч, газрын асуудлыг иргэдэд нээлттэй болгож, энэ оны аравдугаар сард багтаан цахим үйлчилгээнд шилжүүлэхийг даалгав. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар цахимд шилжүүлэх бэлтгэл ажлын талаар танилцуулга хийхээр боллоо.
Мөн Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах ажлын хэсгийг байгуулахаар шийдвэрлэв. Тус ажлын хэсгийг Хууль, зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахална.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.