НӨХӨН СОНГУУЛЬД 16 НЭР ДЭВШИГЧ ӨРСӨЛДӨНӨ
2021-09-16 12:55

No description available.Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намаас нэр дэвшүүлсэн А.Бархүү, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Д.Баатаржав нарыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэв.

Тодруулбал, СЕХ өмнө нь УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох 8 нам, 1 эвслийн 12 нэр дэвшигч, бие даан нэрээ дэвшүүлсэн 2 нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн. Харин 3 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзаад байсан юм. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх, нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Энэ хугацаанд 2 нэр дэвшигч дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ ирүүлснийг тус хороо хэлэлцэн шийдвэрлэлээ. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нийт 16 нэр дэвшигч бүртгүүллээ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 18-нд гардуулснаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.

Нэр дэвшигчид: 18 дугаар тойрог

Монгол ардын намаас Цагаанхүүгийн ИДЭРБАТ

Ардчилсан намаас Батхүүгийн ГАРАМГАЙБААТАР

Иргэний зориг ногоон намаас Алтанхуягийн БАРХҮҮ

Ард түмний олонхийн засаглал намаас Дэнзэнгийн ЧУЛУУНБАТ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Дамбадондогийн БААТАРЖАВ

Бие даан нэр дэвшигч Магнайбаярын ЧИНГИСХААН

28 дугаар тойрог

Монгол ардын намаас Энхбаярын БАТШУГАР

Ардчилсан намаас Эрдэнийн БАТ-ҮҮЛ

Иргэний зориг ногоон намаас Шагдарсүрэнгийн ГАНТУЛГА

"Зөв хүн Электорат эвсэл"-ээс Бадрахын НАЙДАЛАА

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас Шоовдорын ТӨМӨРСҮХ

Үнэн ба Зөв намаас Аюурзанын ОТГОНБААТАР

Дэлхийн Монголчууд намаас Логийн ЦОГ

Ард түмний олонхийн засаглал намаас Алтанцэцэгийн БАТДОРЖ

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намаас Цэндсүрэнгийн ГАНТУЛГА

Бие даан нэр дэвшигч Хадбаатарын БАТ-ЯЛАЛТ

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.