“RIO TINTO” КОМПАНИ АВСТРАЛИЙН ТАТВАРЫН АЛБАТАЙ ТЭМЦЭХЭЭ МЭДЭГДЭВ
2021-09-17 10:18

Rio Tinto to move swiftly to resolve Mongolian mine dispute - News.MN

“Rio Tinto” компани Австралийн татварын албанаас ногдуулсан актыг хүлээн зөвшөөрөхгүй, маргаан үүсгэнэ гэж мэдээллээ.

Өнгөрсөн гуравдугаар сард Австралийн Үндэсний татварын алба “Rio Tinto” компанид 257.9 сая ам.долларын татварын акт тавьсан юм. Энэ нь тус компанийн 2015 онд ногдол ашиг төлөхөөр авсан зээлтэй холбоотой гэж “Rio Tinto” тайлбарлаж байна. Мөн зээлийг 2018 онд төлж барагдуулсан гэжээ. Түүнчлэн ногдол ашиг төлөхөөр зээл авах нь практикт байдаг зүйл гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Дүрмийн дагуу “Rio Tinto” компани татварын актын 50 хувийг төлж барагдуулаад байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.