ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД 10:00-15:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА
2021-09-18 09:30

Улаанбаатар хотод өнөөдөр /2021.09.18/суурин 37 цэгт 58 багийн 287 эмч, ажилтан ажиллаж, 4808 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр цар тахлын эсрэг вакцины эхний тунд 188, хоёр дахь тунд 628, нэмэлт сэргээх тунд 4135, нийт 4951 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын эхний тунгийн хамралт 74.4 хувь, хоёр дахь тунгийн хамралт 70.3 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2860 (24 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 65.048 (73.2 хувь), 16-17 насны 25.696 (75.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

242262339_3009272756016350_5936827719560825197_n242212779_3009272736016352_690724670722416901_n242198245_3009272926016333_2432856987778630436_n242171138_3009272726016353_949353336753624050_n242071054_3009272809349678_6964282648585527004_n242018343_3009272952682997_8863392176938570740_n241990850_3009272812683011_5588448390470769318_n

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.