2022 ОНД ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
2021-10-06 10:00

Газрын тос боловсруулах үйлдвэрийн шав тавинаЭнэ оны нэгдүгээр сарын 29-нд УИХ Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Төслийн хэрэгжилт 30 гаруй хувьтай буйг Засгийн газар мэдээлсэн. БНЭУ-ын 1,236.0 сая ам.долларын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, дотоодын хэрэгцээг бүрэн хангах үйлдвэр болон дагалдах байгууламжийг шинээр байгуулах юм.

Энэ бүтээн байгуулалтын тухайд өнөөдрийн байдлаар Сайншандаас үйлдвэр хүртэл 17 км хүн даацын авто зам, 27.2 км салбар төмөр зам, төмөр замын өртөө, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц баригджээ. Нийт 549 айлын хотхоны бүтээн байгуулалт хийгдэж байгаа аж.

Ирэх 2022 онд 150 тэрбум төгрөгөөр үйлдвэрийн технологийн бус байгууламж (EPC-1)-ийг дуусгах, үйлдвэрийн анхдагч процессын болон дагалдах байгууламж (EPC-2)-ийн гэрээг байгуулж, урьдчилгаа санхүүжилт олгох, 35 МВт-ын хүчин чадалтай Үйлдвэрийн цахилгаан станц ((EPC-3)-ын гэрээ байгуулж, урьдчилгаа санхүүжилт олгох аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.