2022 ОНД ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫГ БАРИНА
2021-10-07 11:00

Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станц ТөсөлХовд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шижигтийн хавцалд БНХАУ-ын 288.5 сая ам.долларын зээлээр 90МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барьж байгуулна.

Өнөөдрийн байдлаар тус станцын техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг батлуулж, тусгайлсан гэрээ байгуулаад байгаа аж. Төслийн ерөнхий гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, Байгаль орчин нийгмийн үнэлгээний тайланг боловсруулжээ.

Ирэх 2022 онд 115.4 тэрбум төгрөгөөр төслийн барилга угсралтын бэлтгэл ажлыг хангаж, төслийн зураг төслийн ажил, ажлын талбар бэлтгэх, түр байгууламж барих, нэвтрэх зам болон гүүр барих ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.