ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
2021-10-08 09:43

Монгол Улсын Засгийн газрын захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Зүүн бүсийн аймгуудын хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” төсөл 2019-2021 оны хугацаанд хэрэгжиж байгаа. Төслийн үйл явц болоод, үр дүнгийн талаар хэлэлцэх ээлжит уулзалт Сүхбаатар аймагт болж байна.

Уулзалтад төслийн багийн гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож байна.

Сүүлийн гурван жилийн хугацаанд төслийн нэгжтэй хамтран багагүй ажлуудыг хийсэн. Зүүн бүсийн өрсдөлдөх чадвар ба боломж судалгааг хийсэн. Өнөөдөр үр дүнг танилцуулна. Анх төсөл хэрэгжиж эхэлснээс хойш өнөөг хүртэлх хугацаанд Сүхбаатар аймаг хэрхэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна. Төсөл хэрэгжүлэхтэй холбоотойгоор аймгийн төр хувийн хэвшлийн зөвлөлийн үйл ажиллагаа эрчиимсэн нь олон талаар ач холбогдлоо өгч байна. Цаашид энэ эрчээрээ ажиллана гэдэгт итгэлтэй байна гэж аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Чулуунбат нээлтийн үгэндээ онцлов.

Уг төсөл нь зүүн бүсийн аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа, хувийн хэвшлийг лдэмжихэл төрөөс баримтлах бодлогод зөвлөмж боловсруулан хүргүүлэх, ХАА-н кластер хөгжүүлэх боломжийг судлах, орон нутгийн бизнесүүдийн хоорондын мэдээлэл солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах гэсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. төслийн хэрэгжилтийг сайн гэж дүгнэж байгаа бөгөөд төр хувийн хэвшлийн салбар зөвлөлийн ажлаараа Сүхбаатар аймаг бүсээ тэргүүлж байгаа гэдгийг төслийн багийн зөвлөх Б.Зулбаяр хэллээ.

 

Зүүн бүсийн хэмжээнд нийт 1200 орчим ААНБ үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дунд явуулсан судалгаагаар татвар, гааль, мэргэжлийн хяналт зэрэг төрийн байгууллагууд бизнес эрхлэгчидтэй хамтроан ажиллахдаа зөвлөн туслах үйлчилгээг тэргүзүн эгнээнд тавьдаг болсон нь сайшаалтай, өөрөө хэлбэл төрийн үйлчилгээ сайжирсан. Харин төрийн зүгээс бизнес эрхлэгчдийг дэмжих бодлого хангалтгүй, өмнөх шийдвэрүүдийн хэрэгжилт үр дүнгүй, тусгай зөвшөөрлийн эрх авах үйл явц хамгийн хүндрэлтэй гэсэн дүгнэлт гарчээ. Гэвч зүүн бүсийн аймгуудын хувьд дэд бүтцийн хөгжил, газар нутгийн онцлогоос шалтгаалан эдийн засгийн өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломж их байна гэж үзжээ. 

 

Тиймээс энэ удаагийн уулзалтаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн саналыг төслийн багийн хамт олон сонсож, цаашдын үйл ажиллагааг хэрхэн илүү үр дүнтэй болгох талаар хэлэлцэх юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.