АМЬСГАЛЫН АППАРАТТАЙ АРДЧИЛСАН НАМ
2021-10-12 09:34

АН: Социализмыг буцаан сэргээх үзэл санаатай тууштай тэмцэнэАрдчилсан нам амьсгалын аппаратанд ороод даруй 5 жилийн нүүрийг үзлээ. Амьсгалынх нь аппаратыг салгалаа л бол ажил явдлыг нь зохион байгуулахаас аргагүй байдалтай удаан тэсэж байна. 2016 оны УИХ-ын сонгууль, 2020 оны УИХ-ын сонгууль гээд хоёр удаагийн сонгуулийн үр дүн үүнийг нь батална. Одоо бүр улс төрийн хоёр дахь хүчин гэгддэг цол гуншин нь ч олон жил амьсгалын апараттай арай ядан оршин тогтнож байснаас нь болоод хойш ухарчихлаа. Албан ёсоор гурав, дөрөв дэх улс төрийн хүчин гэгдэж, энэ байдлаараа бол бүр мөсөн амь тасрахаар байна. Аливаа юм цаг хугацаатай байдаг учраас Ардчилсан намын өвөө нар одоо тэтгэвэртээ гарцгаа. Хэдий болтол 1990 оны хувьсгал, арчилалын төлөөх тэмцлээ ярьж, хэдий болтол залуусаасаа намаа харамлаж, яг аль хүртэл улс төрийн тавцангаас арчигдах гээд байгаа юм. УИХ-ын 18,28 дугаар тойрогт болсон нөхөн сонгуулийн үр дүн Ардчилсан намын өвөө нарын үе улирч одсоны баталгаа юм. 31 жилийн үүх түүхтэй гэдэг Ардчилсан нам 3 жилийн түүхтэй Хүн намын нэр дэвшигчээс доогуур санал авсан нь өөрөө аль хэдийн Ардчилсан нам байр сууриа алдаж, бараа сураг тасарч байгааг илэрхийлж байна. Яг үнэндээ Монголын ард түмэн ардчилалд хайртай, дуртай, хэний буянаар ардчилалаар олж авсан олон үнэт зүйлтэй, эрх ашигтай болсоноо мэддэг. Тиймдээ ч ардчилал, ардчилсан үзэл бодолд тууштай иргэд, сонгогчид, залуу үеийн төлөөлөл олон бий. Одоо Ардчилсан намын өвөө нар залуустаа боломж олго. Хэн ч биш, юу ч биш болж улс төрийн тавцангаас хөл хальтарч, амьсгалын аппараттай арай ядан өдөр хоногийг өнгөрөөж буй намаа авар. Одоо л биш бол 2024,2028 оны УИХ-ын сонгуульд амжилт гаргана гэж мөрөөдөх ч хэрэггүй. Яг 2016, 2020 болон сая болж өнгөрсөн нөхөн сонгуулийн үр дүн давтагдана. С.Эрдэнэ, Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар гээд маш олон өвөө нарыг Ардчилагчид, Ардчилсан намынхан гэдгийг зон олон мэднэ. Нэр төрөө дагасан энэ сайхан таних тэмдэгээ үнэтэй чигээр нь аваад улс төрийн тавцангаас бууцгаана уу. Тэгэхгүй бол хожмоо улс орондоо ардчилалын салхи сэвэлзүүлж оруулж ирсэн шигээ нураагаад буцсан гэж түүхийн хуудаснаа бичигдэж мэдэх нь ээ. Ардчилсан намын залуус яг одоо л нэгдэх учиртай. Хувийн эрх ашиг, өөрийн өсөн дэвжих боломж гэхээсээ илүү Ардчилал, Ардчилсан намын аврал гэж өөрсдийгөө харж ухаантай хөдөлж, урагштай ажиллах ёстой. Өнөөдөр, яг одоо л биш бол амьсгалын аппаратыг салгах уу, амь тариа хийгээд тэсгэх үү гэдэг дээр Ардчилсан нам дэнжигнэж байна. Яг үнэнийг хэлэхэд манай улс шиг жижигхээн зах зээлтэй, цөөхөн хүн амтай улс оронд улс төрийн хүчтэй хоёрдогч хүчин хэрэгтэй. Эс бөгөөс өөрийн гэсэн үнэт зүйл, үзэл бодолтой ардчилалын тууштай дэмжигч, Ардчилсан намын үнэнч гишүүд , фенүүд чинь үзэл баримтлалынхаа гороор ялгаварлан гадуурхагдаж ажилгүй, цалин орлогогүй гудамжинд гарцгааж байна. 1990 онд та бидний олж авсан гол ололт амжилт бол хүний эрх, эрх чөлөө юм. Энэ эрх чөлөөнийхөө буянд бид төр засаг, дарга даамлуудаа шүүмжлэх эрх чөлөөнд хүрсэн юм. Гэвч өнөөдөр манай нийгэмд ажилгүйдэл, ядуурал нь газар авч өнөө маргаашийнхаа хоолыг яах вэ гэсэн хэдэн зуун мянган иргэд байхад нэг өрхийн бүтэн жилийн хүнсийг нэг удаагийн хоолны ширээнийхээ ард иддэг иргэд ч байна. Ингэж баян хоосны ялгаа газар авсан нь бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд төрөө төвхнүүлж, улс төрийн намуудаа хүмүүжүүлж чадаагүйн гор юм.  Тиймээс улс төрийн хоёрдогч хүчин гэгддэг байсан Ардчилсан намаа амьсгалын аппаратнаас гаргаж, хүч оруулан илааршуулах боломжийг ардчилсан залуус одоо л эхлүүл. Үгүй бол энэ нам энэ чигээрээ дуусч, МАН гэсэн нэг л улс төрийн хүчин ноёрхох нь цаг хугацааны асуудал болоод байна. Энэ нь эрх баригч МАН-д ч сонирхолгүй байгаа бөгөөд улс төрийн нам гэдэг угаасаа тэмцэх, өрсөлдөх, ялах ялагдах мэдрэмжинд дуртай байдаг . Өөрөөр хэлбэл МАН хүчтэй өрсөлдөгч гэгддэг Ардчилсан намаа амь тасрахыг харах хүсэлгүй л байгаа болов уу Ардчилсан намын залуус аа...

HUNNU.MN 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болорсүх (122.201.21.176)
    Үнэн
    2021 оны 10 сарын 12 | Хариулах