ӨНӨӨДӨР "ХҮНИЙ НӨӨЦИЙН АЖИЛТНУУДЫН 6-Р ЗӨВЛӨГӨӨН" БОЛНО
2021-10-15 11:15

"Манлайлагч Хүний нөөцийн Менежерүүдийн төлөө” уриатай  Эйч Ар Клуб  нь 2012 онд Хүний нөөцийн бодлогыг дэмжин хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийн харилцаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, харилцан суралцах, туршлага хуваалцах замаар салбарын хөгжлийг эрчимжүүлэх зорилготойгор байгуулагдсан бөгөөд өдгөө 14000 орчим гишүүдийг нэгтгэсэн мэргэжлийн хамгийн том ТББ болоод байна.

Хүний нөөцийн ажилтны өдрийг 10 сарын 15-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг болсонтой холбогдуулан Эйч Ар Клуб нь жил бүр энэхүү өдөрт зориулан зөвөлгөөнийг уламжлал болгон хийсээр 6 дахь жилийг үзэж байна. Энэ жил “Хүний нөөцийн ажилтнуудын 6-р зөвөлгөөн”-ийг дараах аргах хэмжээнүүдийн хүрээнд хийхээр төлөвлөөд байна.

  1. Угтсан ажлууд: 
  • “Маргаашийн HR” хүний нөөцийн мэргэжлийг сурталчлах онлайн өдөрлөг
  • Хүний нөөцийн ажилтны үнэ цэнийг өсгөх зорилготой “Бид HR” сошиал давалгаа
  • Хүний нөөцийн ажилтны сүлд дууг олон нийтэд хүргэх
  • Хүний нөөцийн ажилтны Ёс зүйн кодыг боловсруулан гаргах

2. “Continuous Transformation – Өөрчлөлтүүд үргэлжилсээр” агуулгын дор

  • Байгууллагын соёл, Хүний нөөцийн үйл явц дахь Ковид-ын нөлөө
  • Бизнес дэх хүний эрхийн асуудлын өөрчлөлт, шинэчлэлт
  • HR Analytic гэсэн сэдвүүдийн хүрээнд зөвөлгөөнийг явуулж, зөвөлгөөний үр дүнд салбар салбарт тулгарч буй асуудал, боломж, өөрчлөлтүүдийг олж харж, тэдгээрийг хэрхэн шийдэх шийдлүүд болон гарцыг олж харж, тэдгээрийг хэрхэн шийдэх шийдлүүд болон гарцыг олж авах зорилготой байна

3. “HR AWARDS” энэхүү арга хэмжээгээр Хүний нөөцийн салбарт ҮНЭ ЦЭНЭ бүхий байж чадсан байгууллага, төсөл, хүний нөөцийн ажилтан зэрэг номинациудад байгууллагуудын хүний нөөцийн ажилтан зэрэг номинациудад байгууллагуудын хүний нөөцийн нэгж болон ажилтнуудыг дэвшүүлэн шалгаруулах болно.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.