“ИХ ХОТЫН ХЯМДРАЛ-2021” АРГА ХЭМЖЭЭ ТӨВ ТАЛБАЙД БОЛЖ БАЙНА
2021-10-19 10:08

“Их хотын хямдрал-2021” арга хэмжээ төв талбайд болж байнаМонгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Нийслэлийн 382 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран  зохион байгуулж буй “ИХ ХОТЫН ХЯМДРАЛ - 2021” арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд эхэллээ.



“Их хотын хямдрал- Бизнес фестиваль” арга хэмжээг хоёр жил тутамд уламжлал болгон хамтран зохион байгуулж ирсэн бөгөөд энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж, бизнес фестиваль зохион байгуулагдаагүй, хямдралтай худалдааг УОК, НОК-ын түр журам, тусгай шаардлагыг ханган, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулж байна.

“Их хотын хямдрал” маргааш хүртэл буюу 20-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд арга хэмжээний үеэр хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбар, худалдааны салбар, ахуйн үйлчилгээ-авто үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын өдөрлөгүүд зохион байгуулагдаж байна.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч 50 гаруй иргэн, аж ахуй нэгж өөрсдийн бараа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд танилцуулж, хямдралтай, урамшуулалтай худалдаа явуулж байгаа аж.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.