СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРЧҮҮД ХӨГЖЛИЙН ТӨВТЭЙ БОЛЛОО
2021-11-22 12:01

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар байгуулсан Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв үүдээ нээжээ. 

Тус төв нь эрэгтэйчүүдийн нийтлэг эрх ашгийг дэмжих, хамтын ажиллагааг бэхжүүлэх, эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, жендэрийн тэгш байдлыг хангах, нийгэм дэх эрэгтэйчүүдтэй холбоотой сөрөг үзэгдлийг хамтын оролцоо, нөлөөллийн аргаар бууруулах зорилготой үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 

Одоогийн байдлаар 20 хүнийг байнгын ажлын байраар хангасан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч 32 иргэний 80 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг борлуулалт, үйлчилгээний хэсгээр дамжуулан худалдаалж өрхийн бизнесийг дэмжиж байна.

Мөн үйлдвэрлэл сургалтын хэсэг болох гар урлал, модон эдлэл, алт мөнгөний дархан, оёдол, эсгүүр, гар утасны засвар зэрэг мэргэжлийн сургалтад иргэдийг хамруулж нэг жилийн хугацаанд 252 хүнийг сурган ажлын байранд зуучлах юм. Эрэгтэйчүүдийн хөгжлийн төвийн үйлдвэрлэл, сургалтад амжилттай хамрагдсан иргэд өөрсдийн үйлдвэрлэлийг эхлүүлэх бүрэн боломжтой ба бараа бүтээгдэхүүнээ тус төвөөр дамжуулан зах зээлд гаргах нөхцөлөөр хангагдана. Иргэд энэхүү төвд гишүүнчлэлтэй болсноор өөрсдийн ур чадварыг хөгжүүлэн, оролцооны клубүүдэд нэгдэх, баг хамт олонтой болох, соёл, спортын арга хэмжээнд оролцох, гарааны бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг хэд, хэдэн чиглэлээр нийгмийн оролцоогоо сайжруулах боломжтой талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэлж байгаа юм.

257758687_261178859373467_2170622912857726538_n 

257789208_261179196040100_8655556226201079768_n

257893491_261179122706774_3966501104550972719_n

258713801_261179062706780_8137340429598561157_n

258724206_261179092706777_1672235934955106144_n

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.