ӨНӨӨДӨР АЖИЛЛАХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГҮҮД
2021-12-24 09:03

Дүүрэгт дархлаажуулалтын 1 цэг ажиллуулж, 60-аас дээш насныхныг вакцинд  хамруулнаУлаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 172, түр 14 цэг 09:00-20:00 цагт ажиллана.

Эдгээрт 188 багийн 867 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр коронавируст халдвараас сэргийлэх вакцины

  • I тунд 63,
  • II тунд 134,
  • нэмэлт сэргээх тунд 1,881 буюу нийт 2,078 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 41.5 хувь байна. Мөн 2,987 жирэмсэн эх, 12-15 насны 68,271, 16-17 насны 26,902 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

Зураг

1


Зураг

2


Зураг

3


Зураг

4


Зураг

5


Зураг

6


Зураг

7

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.