2022 ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ 100 ИХ НАЯД АМ.ДОЛЛАР ХҮРНЭ
2021-12-28 10:22

Хятадын эдийн засаг | News.MNДэлхийн эдийн засгийн гарц ирэх онд түүхэндээ анх удаа 100 их наяд ам.доллар давна гэж Ням гаригт гарсан нэгэн судалгаанд дурджээ. Мөн Хятадын хувьд АНУ-ыг гүйцэж дэлхийн номер нэг эдийн засагтай улс болоход төсөөлснөөс арай илүү хугацаа шаардлагатай гэв.

Хятад улс 2030 онд ам.долларын ханшаар дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай болно гэж Английн Эдийн засаг бизнесийн судалгааны төв үзэж байна. Харин өнгөрсөн жилийн Дэлхийн эдийн засгийн лигийн тайланд 2028 онд Хятад тэргүүлнэ гэж таамаглаж байв.Энэтхэг улсын хувьд ирэх онд эдийн засгаараа Францыг гүйцэх төлөвтэй байна. Харин Их Британи дэлхийн зургаа дахь том эдийн засагтай улс гэсэн байр сууриа эргүүлэн авахаар байна.

2020 он гарснаас хойш дэлхийн эдийн засагт инфляцыг хэрхэн даван туулах вэ гэдэг томоохон асуудал тулгараад байгаа билээ.

Английн Эдийн засаг бизнесийн судалгааны төвөөс гаргасан тайланд дурдсанаар Герман 2033 он гэхэд Японыг эдийн засгийн гарцаараа гүйцэх төлөвтэй байна. Мөн Орос улс 2036 он гэхэд топ 10-ын тоонд орж ирэхээр байна. Индонези улсын хувьд 2034 онд есдүгээр байранд орох магадлалтай.

Эх сурвалж: Reuters

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.