АЛГА БОЛСОН МОНГОЛ ИРГЭНИЙГ АЛМАТЫ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ СААТУУЛЖЭЭ
2022-01-11 14:15

ГХЯ: Европын Холбоо Монгол Улсыг хар жагсаалтад оруулах эсэхийг нэг сарын  хугацаанд хэлэлцэж шийднэКазахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн байна.

Мэдээллийн дагуу ЭСЯ, Консулын газрын зүгээс казахстаны холбогдох байгууллагад Монгол Улсын иргэний талаар мэдэгдэж, сураг гаргаж өгөх хүсэлтийг тавин ажиллав.

Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна.

Казахстан улсад суугаа Элчин сайдын яам, Консулын газар уг иргэний ар гэрийнхэнтэй байнгын холбоотой байгаа.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.