Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний шалгалтад хэрхэн бүртгүүлэх вэ?
2022-05-25 09:18

МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ  ХӨГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ - Гадаад харилцааны яамБүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн Солонгос Хэлний Түвшин Тогтоох Шалгалт(СХТТШ)-ын бүртгэл 2022 оны тавдугаар сарын 26-ны 09:00 цагт эхэлнэ. 

Энэ удаад бүртгэлийг ehalamj.mn системээр хийж, 4,500 хүнийг бүртгэх аж. Уг тоо гүйцсэн тохиолдолд систем автоматаар хаагдана. Бүртгэлийн хураамж 24 ам.доллар байх бөгөөд шалгалтыг наймдугаар сард зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Шалгалтын оноогоор шалгуулагчдыг эрэмбэлж, 350 иргэнийг хүний нөөцийн санд бүртгэх талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.

СХТТШ-ын бүртгэл хоёр хоногийн дараа эхлэх тул сонирхсон иргэд ehalamj.mn системд урьдчилан бүртгүүлж, хэрэв бүртгэлтэй бол мэдээллээ шинэчлэхийг албаны хүмүүс зөвлөж байна. Тухайлбал, өөрийн нэр дээрх утасны дугаар, цахим шуудангийн хаягаа үнэн зөв мэдээлэх шаардлагатай юм. 

Харин СХТТШ-ын бүртгэл нээгдсэнээр регистрийн дугаараа нэвтэрч, бүртгүүлснээр "Хүсэлт авсан" гэх төлөв харагдах бөгөөд хажууд нь төлбөр төлөх гэсэн товч идэвхэжнэ. Түүн дээр дарж төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажих юм.

БҮРТГҮҮЛЭХ ЗААВАРЧИЛГАА: 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.