Тариалан эрхлэгчид нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ
2022-05-27 09:00

Газар тариалан эрхлэгчдэд өгөх зөвлөгөөХаврын тариалалтын ажлыг тавдугаар сарын 03-наас эхлүүлсэн байдаг. Улсын хэмжээн дэх хаврын тариалалтын мэдээллийг танилцуулбал

  • 219 мянган га талбайд улаан буудай,
  • 5,000 га талбайд төмс
  • 3.5 мянган га талбайд хүнсний ногоо
  • 1.3 мянган га талбайд малын тэжээл, 11.2 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Ингэснээр үр тарианы тариалалт 57.8 хувь, төмсний тариалалт 29.4 хувь, хүнсний ногооны тариалалт 28.1 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан Хөдөө аж ахуйг дэмжих сангаас хүсэлт гаргасан 253 иргэн, аж ахуйн нэгжид 10.3 мянган тонн улаан буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатай, 188 иргэн аж ахуйн нэгжид 1.1 мянган тонн шатахууныг нь 50 хувийн урьдчилгаатай тус тус зээлээр олгоод байгаа юм.

Арилжааны банкуудын эх үүсвэрээр олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээлд тариалан бүхий 942 иргэн, аж ахуйн нэгж хамрагдаж, нийт 55 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.