Харшлаас урьдчилан сэргийлэх арга
2022-05-31 10:30

Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлсэн.Ямар нэгэн гадны бодисын эсрэг хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг ХАРШИЛ буюу АЛЛЕРГИ гэнэ. Дэлхий дахинд харшилтай хүний тоо жилээс жилд өсөн нэмэгдсээр, долоон тэрбум хүний 40 хувь нь харшлаар өвчлөөд буй талаар судлаачид мэдээлсэн. Өндөр хөгжилтэй орнуудад хүн амын 20-30 хувь нь харшлын ринит, 8-10% нь гуурсан хоолойн багтраа, 10-20% нь харшлын гаралтай арьсны төрөл бүрийн өвчтэй болж байна.

Харшлын гаралтай өвчнөөр шаналж буй хүмүүсийн 24%-30% хувь нь ургамлын тоосноос харшилсан байна. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгийн хийсэн судалгаагаар манай улсын иргэдийн таван хүн тутмын нэг нь ямар нэг төрлийн харшилтай болох нь тогтоогдсон.

Харшлын үеийн шинж тэмдэг:

  • Амьсгалын замын шинж тэмдэг

-Нүд, хамар, хоолой сэрвэгнэх, хамар битүүрэх, нус гоожих, найтаах, нулимс гарах, ханиалгах, цээж бачуурах, хэржигнэх, шуугиантай амьсгалах гэх мэт

  • Арьсны шинж тэмдэг

-Хэсэг газарт загатнах, улайлттай арьсны тууралт, бүх бие загатнах, бэлцрүүт тууралт гарах, атопийн дерматитийн шинж гэх мэт

  • Бусад шинж тэмдэг

-Ихэнхдээ ямар нэгэн хоол хүнс хэрэглэсний дараах хэвлийн шинж тэмдэг гэнэтийн хүчтэй өвдөлт, гүйлгэх гэх мэт

Харшил юунаас үүсдэг вэ?

Харшил үүсгэгчийг тодорхойлж болно. Харшил үүсгэгч буюу аллергеныг тодорхойлохын тулд арьсны сорил, онцгой эсрэг биетийг шинжлэх арга, өдөөгч тестvvд, элиминационны тестvvд, хvйтэн ба халууны тестvvд болон бусад аргуудыг хэрэглэдэг.

Харшил үүсэхэд генийн болон гадаад орчны хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:

-Ургамлын тоосонцор
-Сул шороо, тоос
-Нар, хэт халуун болон хүйтэн агаар
-Хоол, хүнс
-Ахуйн хэрэглээний бодис
-Гэрийн тэжээвэр амьтан
-Гоёл чимэглэл

Харшлаас урьдчилан сэргийлэх эмчилгээний ямар аргууд байдаг вэ?

  •  Өвөрмөц дархлаа үүсгэх замаар тухайн ургамлын тоосноос нь гаргаж авсан вакцин эмчилгээ хийх,
  •  Угтуулах эмчилгээ хийлгэж болно.

Уг 2 эмчилгээний алийг нь сонгохыг нарийн мэргэжлийн эмчээс асууж, зөвлөгөө авах хэрэгтэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.