Бороотой өдөр хийх зүйлс
2022-06-03 09:33

 

Бороотой гэхээр л уйтгартай, бүрхэг байх ёстой гэсэн үг биш шүү дээ. Тэгвэл танд бороотой өдөр хийж болох сонирхолтой зүйлсийг санал болгож байна.

Ном унших

Бороо орж байхад ном унших мэдрэмж таатай санагдаж магадгүй л юм. Ном бол бидний оршин тогтнох, сэтгэлгээг өөрчлөх чадвартай хүчирхэг хэрэгсэл билээ. Бороотой үед буйдан дээрээ суугаад ном уншин шинэ зүйл сурж мэдэж аваарай.

Кино үзэх  

Зочны өрөө эсвэл унтлагын өрөөний гэрлийг унтрааж дуртай snack-аа цуглуулан тухлаад ав. Шинээр гарсан мөн таны сэтгэлийг хөдөлгөж байгаа кинонуудыг үзээрэй.

Найзуудтайгаа уулзах

Бид ажил амьдрал гэсээр дотны найз нөхөдтэйгөө тэр бүр уулзаж амьждаггүй шүү дээ. Өнөөдөр удаан уулзаагүй найзтайгаа уулзаж хуучны сайхан дурсамжуудаа дулаан газар орж суугаад хууч хөөр. Найзуудтайгаа л байх хамгийн жаргалтай байдаг биз дээ

Болз

Сошиал орчин хөгжөөд бид биечлэн уулзах нь цөөрсөн гэхэд хэлсдэхгүй. Ээж аавын үед анхны харцаар дурлалцаж дэлгүүрт тортой хүнсээ унагааж түүнийг цуглуулж байхдаа дурладаг үе өнгөрсөн ч юм шиг. Өнөөдөр таалагддаг эмэгтэй болон эрэгтэйгээ болзоонд урин түүнтэй яагаад хамтдаа байж болохгүй гэж … бас л романтик биз дээ

Гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлээрэй

Гэр бүл хамгаас нандин,  хэзээд биднийхээ ард байдаг хүмүүс  гэж санагддаг уу? Гэвч бид найз нөхөд, ажил гэсээр тэдэндээ хангалттай цаг зав гаргадаг билүү гээд өөрөөсөө нэг асуугаарай . Өнөөдөр тусгайлан цаг гарган хамтдаа хоол хийж ширээ тойрч суун сонин сайханаа хуваалцан, хамтдаа тоглоом тоглож хөгжилтэй өнгөрүүлээрэй

Мөн энэ өдөр  өвдөгөө тэврэн цонхоор ширтэж болж бүтээгүй дурлалаа бодон гуниглаж суух нь аз жаргал, дулаахан хөнжилдөө шигдэн зүгээр л орших нь ч нэн таатай байдаг даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.