Ховд аймгаас 744 хүн буюу нийт хүн амын 1.35 хувь нь эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ
2022-06-28 10:56

ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА – Нийслэлийн Хүнс,  хөдөө аж ахуйн газарХовд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх "Эрүүл мэндийн дэмжих төв"-д урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо хийж байна.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 3 дугаар сарын А/139 дүгээр тушаалаар “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхэлсэн.

Уг  үзлэг, шинжилгээнд  2022 оны зургаадугаар сарын 27-ны өдрийн байдлаар Ховд аймгаас 744 хүн буюу нийт хүн амын 1.35 хувь нь хамрагдсан байна. 

Улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой тул иргэд өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаарч үзлэг, шинжилгээ, оношилгоондоо бүрэн хамрагдахыг эмч нар зөвлөлөө. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.