Монголын Уран зургийн галерейд
10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол уран дархан 2022” үзэсгэлэн эхэлнэ.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
14:00-17:00 цагт УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
Эрүүл Мэндийн Яаманд
10:00 цагт иргэдээс эрүүл мэндийн салбартай холбоотой ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн талаар тус яамны удирдлагууд хэвлэлийн хурал хийнэ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг болон газрын дарга нар, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн удирдлагууд мэдээлэл өгнө.
Хангарди ордонд
10:00 цагт Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдана.
Тусгай хэрэгцээт хүүхдийн 55 дугаар сургуульд
11:00 цагт тус сургуульд Буриадын Боловсролын бодлогын хүрээлэнд хэл засалч багшаар суралцсан багш нарт диплом гардуулна.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт МУИС, ИКЧИС-ийн хамтарсан Түрэг судлалын хүрээлэнгийн судлаачид БНТУ-ын Ван мужийн нутагт албан ёсны зөвшөөрөлтэйгөөр археологийн хайгуулын ажлыг гүйцэтгэж, Чингис хааны ач хөвгүүн Хүлэгү хааны 1265 онд байгуулсан зуны ордны туурийг нээсэн талаар мэдээлнэ.