"НӨАТ-ын сугалааны тохирол маргааш/2023.02.15/ 13:00 цагт Боловсрол суваг ТВ болон гар утасны ebarimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэнэ" хэмээн Татварын байгууллагаас мэдээллээ. 
Энэ удаагийн тохиролд 2023 оны нэгдүгээр сарын 1-31-нд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамаарна. 
Сугалаагаар
- 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг
 - 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг
 - 51 ба түүнээс дээш тооны баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөг хожих боломжтойг иргэд мэддэг болсон билээ.