fitness
  • 555 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-11-29

Энэхүү сургалт нь Алсын хараа- 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын шинэ тогтолцоо, хүний нөөцийн хөгжлийн бодлого, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн нэгжийн менежерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтнуудын манлайлал, төлөвшлийг тасралтгүй сайжруулж чадавхжуулснаар баг хамт олны эв нэгдэл, ёс зүй харилцаа хандлагын түвшинг дээшлүүлж ажлын бүтээмж, үр дүн гүйцэтгэлийг сайжруулж байгууллагын хөгжлийг нэмэгдүүлэхэд зорилгоор зохион байгуулагдсан болно.

Тус сургалт 3 модулиас бүрдсэн бөгөөд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Удирдлагын менежмент сэдвээр Удирдлагын академийн Хүний нөөцийн тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх , Хүний эрх, ёс зүй, хандлага сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын сургагч багш Н.Тодбулаг, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт ба эмнэлгийн ор ашиглалт сэдвээр ЭМДСанхүүжилтийн зөвлөх А.Батбаяр , Эрсдэлийн менежмент сэдвээр Мандал даатгалын гүйцэтгэх захирал Т.Батзул нар сонирхолтой арга хэлбэрээр сургалтыг зохион байгуулж нийт 43 УДИРДАХ АЖИЛТАН хамрагдлаа.


Бусад мэдээ

Google Translate хүний урт яриаг тэкст болгон хувиргахын хажуугаар өөр хэл руу орчуулдаг болно

Google Translate хүний урт яриаг тэкст болгон хувиргахын хажуугаар өөр хэл руу орчуулдаг болно

Ирээдүйд Google Translate үйлчилгээ нь хүний урт үргэлжилсэн яриа, илтгэлийг шууд тэкст болгон хувир

Ариунзул С.
Ариунзул С.