fitness
  • 600 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-06-23

Нутгийн төв хэсгээр 23-ны өдөр буюу өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна. Тиймээс малчид, иргэд, тээвэрчид болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. 

2023 Оны 06-Р Сарын 23-Ны 08 Цагаас 20 Цаг Хүртэлх Цаг Агаарын Урьдчилсан Мэдээ

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Бусад Нутгаар Бороо Орохгүй. Салхи Нутгийн Баруун Хэсгээр Баруун Хойноос, Нутгийн Төв Хэсгээр Баруун Өмнөөс Хойш Эргэж, Бусад Нутгаар Баруун Өмнөөс Секундэд 5-10 Метр, Борооны Өмнө Түр Зуур Ширүүснэ.  

  • Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эхээр +17... +22 
  • Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +24...+29 
  • Говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +34...+39 
  • Бусад нутгаар +28...+33 градус дулаан  байх аж. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. . Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27...+29 градус дулаан байх аж. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +29...+31 градус дулаан  байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи  баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26...+28 градус дулаан байх ажээ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.