fitness
  • 654 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-09-04

ГССҮТ Хонконгийн эмч нартай хамтран хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн сургалт, үзлэг оношилгоо хийлээ.

Хонконгийн “Peninsula”, “Tengo Hong Kong” болон Монголын “Нийслэл ротари” клубээс хамтран Гэмтэл согог судлалын үндэсний төвд 08 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд хүүхдийн төрөлхийн майга тавхайн согогийн үеийн эмчилгээ, сүүлийн үеийн дэвшилтэт арга технологийн сургалтыг зохион байгуулжээ.

Хүүхдийн согог засал, эмчилгээний чиглэлээр 25 жил тасралтгүй ажиллаж буй хүүхдийн мэс заслын их эмч Liu King Lok, эмч Eric Chak, сувилагч Ann нарын баг бүрэлдэхүүн ГССҮТ-ийн Хүүхдийн гэмтэл согогийн тасгийн эмч, мэргэжилтнүүдтэй мэдлэг туршлагаа хуваалцаж, тус төвийн эмч нарын хяналтад байдаг 10 орчим хүүхдэд хамтарсан үзлэг оношилгоо хийсэн юм.

Манай улсын эрүүл мэндийн салбар, тэр дундаа хүүхдийн гэмтэл согогийн оношилгоо, эмчилгээг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж олон гэр бүл, хүүхдүүдэд эрүүл мэнд, инээмсэглэл бэлэглэж байгаа Хонконгийн эмч нарын баг цаашид мөн ГССҮТ-тэй хамтарч зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвжалж: ГССҮТ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.