fitness
  • 645 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-16

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 14.5 хувьтай байна. Энэ нь өмнөх оны эцсээс 12.1 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар өссөн ажээ.

Инфляцын түвшин импортын барааны үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Үүнд,

  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний үнэ 21.4
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ 19.4
  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 16.8
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ 16.6
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 8.0
  • Тээврийн үнэ 7.7 хувиар тус тус өссөн байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцын түвшин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 11.0 хувь гарсан бол энэ онд 3.5 нэгж хувиар өссөн аж.

Улаанбаатар хотод инфляцын түвшин өмнөх сараас 0.9 хувиар өслөө

Нийслэлд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ арваннэгдүгээр сард өмнөх оны эцсээс 11.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ 11.1 хувь өсжээ. Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ 1.5 хувь, хувцас, бөс бараа, гутлын үнэ 1.5 хувиар өссөн нь тус тус нөлөөлсөн байна.

Хэрэглээний сагсны 404 нэрийн бараа, үйлчилгээнээс 173-ых нь үнэ өмнөх сараас өсөж, 19-ийнх нь үнэ буурч, 212-д нь үнэ өөрчлөлтгүй байгаа ажээ.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.