fitness
  • 370 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-03-26

Малчдад туслах хандивын аянд 2024 оны гуравдугаар сарын 25-ны байдлаар 50 иргэн, 31 ААН, 91 төрийн байгууллага, 31 ТББ, гадаадад хоёр байгууллагаас нийт 3 тэрбум 570 сая 497 мянган төгрөгийн мөнгөн хандивыг УОК-т хүлээлгэн өгсөн. Мөн зургаан иргэн, 29 ААН-ийн 828.8 сая төгрөгийн үнэ бүхий 74250 ширхэг бараа материал буюу нийт 4.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий хандив тусламжийг УОК-т ирүүлсэн байна.

Хандив тусламжийн зарцуулалтыг ОБЕГ-ын цахим хуудасны “Хандив тусламж” гэсэн цэсэнд тухай бүрд нь нээлттэй байршуулж байгаа.

Олон улсын хүмүүнлэгийн байгууллагууд 3.6 сая ам.долларын хандив босгож, долоон аймгийн давхардсан тоогоор 64 сумын 165 мянга орчим малчин өрхөд малын тэжээл, бэлэн мөнгө, эрүүл мэндийн багц, охид эмэгтэйчүүдийн багц гэх мэт хэлбэрээр тусламж үзүүлэх ажлыг өөрсдийн шалгуур, шаардлагыг дагуу олгосон. Цаашид хүмүүнлэгийн байгууллагууд зудын хохирлыг бууруулах чиглэлээр нэмэлт санхүүжилт босгох зорилгоор ажиллаж байна гэж УОК-ын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү өнөөдөр мэдээлэв. 

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.